Түгээмэл асуулт
Хамгийн их асуудаг зүйлс
Цаг авах шаардлагатай юу?+
Шууд ирж үзүүлж болно. Гэхдээ ажил ихтэй үед цаг аваад ирвэл хүлээлгүй үйлчлүүлнэ. Утсаар 99169119, 95182266 дугаарт холбогдоно уу.
Сэлбэг тохирох эсэхийг яаж мэдэх вэ?+
Каталогоос марк, загвар, сэлбэгийн кодоор хайна. Эргэлзвэл арлын дугаар (VIN / Frame) илгээгээрэй, бид шалгаж баталгаажуулна.
Үйлдвэрийн баталгаа хэд вэ?+
ROADFIT болон TOP брэндийн амортизаторт 6 сарын үйлдвэрийн баталгаа олгоно.
Засварын үнийг урьдчилж мэдэж болох уу?+
Тийм. Оношилгоо хийсний дараа хийх ажил, сэлбэгийн үнийг урьдчилж танилцуулж, таны зөвшөөрлөөр засвар эхэлнэ.
Сэлбэг бэлэн байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?+
Каталогийн картан дээрх «Лавлах» тэмдэглэгээтэй бараанд утсаар эсвэл Messenger-ээр бэлэн эсэхийг баталгаажуулна.
-50°C хүйтэнд тэсвэртэй гэдэг нь юу вэ?+
Манай өөрийн брэндийн амортизатор Монголын өвлийн хүйтэнд тохирсон тосоор бэлтгэгдсэн.