Руль эргүүлэхэд яагаад дуугардаг вэ?
3 мин унших
Руль эргүүлэхэд гарах дуу нь ихэвчлэн явах эд ангийн элэгдлийн анхны шинж байдаг.
Хамгийн түгээмэл шалтгаанууд
- Амортизаторын тулгуур (опора) болон түүний холхивч элэгдсэн
- Рулийн тяг, наконечник, шарнирт зай үүссэн
- Рулийн аппаратын шингэн дутсан эсвэл насос ажиллагаа муудсан
- Резин втулка хуучирч хатсан
Юуг түрүүнд шалгах вэ
Дууг ямар үед (зогсоцонд, хурдтай явахад, нүхэнд) гарч байгааг тэмдэглээд ирвэл оношилгоо хурдан болно. Таамгаар сэлбэг солихын оронд эхлээд оношилгоо хийлгэхийг зөвлөе.
Шинж тэмдэг танд ч илэрч байна уу?
Оношилгоонд цаг авах