Амортизатор муудсаны 5 шинж
3 мин унших
Амортизатор аажим муудах тул жолооч ихэвчлэн анзаардаггүй. Дараах шинжүүд илэрвэл шалгуулаарай.
- Машин савлаж, нүхнээс гарсны дараа удаан тогтдог
- Тоормослоход урд хэсэг хэт доошилдог
- Дугуй жигд бус элэгддэг
- Амортизатор дээр тос гоожсон ул мөр харагддаг
- Эргэлт, хурдтай явахад машин тогтворгүй болдог
Зөвлөгөө
Амортизаторыг хос хосоор нь (зүүн, баруун) соливол жолоодлого жигд байна.
Шинж тэмдэг танд ч илэрч байна уу?
Оношилгоонд цаг авах